Трампын гарын үсэгтэй Библийг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр жилийн өмнө гарын үсгээ зурсан Библийг “eBay” цахим худалдаанд үнэ хаялцуулж, 325 ам.доллароор худалджээ.
“The Hill” сонинд мэдээлснээр, уг Библийн эзэн 525 ам.доллароор худалдахыг санал болгосон боловч ийм үнээр авах хүн олдохгүй байсан учир хямдруулахаас аргагүйд хүрсэн байна.
GraphwizardCollectibles гэдэг нэрээр өөрийгөө танилцуулсан номын эзний ярьснаар, тэрбээр 2016 онд сонгуулийн кампанит ажлынх нь үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсгийг авчээ. Библид мөн Трампын гарын үсэг хуурамч биш болохыг нотлох гэрчилгээг хавсаргасан байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
14 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
18 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день