Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт холбогдогч ярилцлага өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /BBC/. БНАСАУ-ын удирдагч
Ким Жөн Уны эцэг нэгт ахын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Индонез эмэгтэй
өөрийг нь сулласан тухай сонсоод “маш их гайхсан” гэж хэлжээ.
Индонезын иргэн Сити Аисьяг 2017 онд Куала-Лумпур
нисэх онгоцны буудал дээр Ким Жөн Намын нүүр рүү хортой шингэн цацсан хэрэгт
буруутгасан юм. “BBC” сувагт ярилцлага
өгөх үеэрээ тэрбээр, амьдрал минь ингээд дуусаж байна гэж тухайн үед бодсон хэмээн хэлсэн
байна.
С.Аисьягийн хамт Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг мөн дээрх хэрэгт буруутгасан
боловч тэд хүн амины хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж, телевизийн нэвтрүүлэгт
оролцож байна гэж бодсон хэмээн мэдэгдсээр ирсэн юм.
Суллагдсаныхаа дараа С.Аисья хэлэхдээ, “Би эхэндээ маш их гайхсан. Итгэж ч чадахгүй байсан. Гэхдээ баяртай байна” гэж хэлжээ. Малайзад 2015 оноос хойш ажиллаж байсан тэрбээр шоронд хоригдох хугацаандаа Д.Хыонгтой хэд хэдэн удаа тааралдсан боловч тэд Ким Жөн Намын хэргийн талаар огт ярилцаагүй байна.
С.Аисьяг сулласан
нь түүнийг цагаатгасан явдал биш ажээ. Хэрэв хэрэгт холбогдолтой болох нь
тогтоогдвол түүнд цаазын ял ногдуулж магадгүй юм. Тэрбээр одоо амрахыг хүсэж
байгаа бөгөөд Малайз руу буцах бодолгүй байгаа гэнэ. Түүнчлэн Д.Хыонгийг ч мөн
тун удахгүй суллана хэмээн найдаж байгаа ажээ.