К.Гон захирлуудын зөвлөлийн уулзалтад оролцох боломжгүй гэж шүүхээс мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-12 12:36:50

ТОКИО. /NHK/. “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоны Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн уулзалтад оролцох хүсэлтийг Токио хотын Тойргийн шүүх хүлээн авахаас татгалзсан байна.


К.Гоныг өнгөрсөн долоо хоногт барьцаагаар сулласан билээ. Түүнийг зөвлөлийн гишүүдэд дарамт үзүүлж, нотлох баримтыг устгуулж магадгүй хэмээн үзсэний улмаас шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы хууль сахиулах байгууллагын ажилтнууд К.Гоныг баривчилсны дараа түүнийг Nissan” компанийн тэргүүний суудлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байгаа юм.


Захирлуудын зөвлөлийн уулзалтад орох эсэхийг шүүх шийдэх нь К.Гоныг сулласан барьцааны нөхцөлүүдийн нэг байжээ. Түүний хуулийн багийн мэргэжилтнүүд шүүхийн шийдвэрийн эсрэг зарга мэдүүлсэн боловч шүүх заргыг хүлээн авахаас татгалзсан байна. 

Связанные новости