К.Гоныг сулласан нь гэнэтийн зүйл байгаагүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /AP/. “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг суллах Токио хотын шүүхийн шийдвэр нь гэнэтийн зүйл байгаагүй гэж “Nissan” компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава лхагва гарагт мэдэгдсэн байна.
К.Гон саатуулах
байрнаас гарах үедээ үйлдвэрийн дүрэмт хувцас өмссөн байсан талаархи
сэтгүүлчийн асуултад Х.Сайкава хариулахдаа, завгүй байсны улмаас уг дүрс
бичлэгийг үзэж амжаагүй гэж хэлжээ.
Олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, К.Гон хэвлэлийн бага хурал
хийхээр төлөвлөж байгаа аж. Харин “Nissan” компанийн гүйцэтгэх захирал энэ тухай
хэлэхдээ, хэвлэлийн бага хурал зохион байгуулах эсэх нь түүнээс болон
өмгөөлөгчдөөс нь хамаарна гэжээ.
“К.Гоны
холбогдсон хэргүүдтэй холбогдуулан “Nissan” компанийн удирдагууд компани дотроо
мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба цаг нь болох үед цуглуулсан баримтуудаа олон нийтэд
танилцуулна” гэж Х.Сайкава хэлсэн байна.