БНХАУ-ын Үндэсний музейг 8 сая гаруй хүн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн онд БНХАУ-ын
Үндэсний музейг 8.61 сая хүн үзсэн нь тус музейн түүхэнд байгаагүй хамгийн олон
хүн зочилсон жил болжээ.
2018 онд Үндэсний музейг өдөрт дунджаар 30860 хүн үзсэн бөгөөд нийт
үзэгчдийн тоог 2017 оныхтой харьцуулахад 6.8 хувиар өссөн байна. 2015 оноос
хойш тус музейг үзэж сонирхох хүмүүсийн тоо аажмаар өссөөр байгаа юм.
Музейд өнгөрсөн онд дэлгэсэн үзэсгэлэнгүүдээс БНХАУ-ын өөрчлөлт, нээлтийн бодлогыг хэрэгжүүлж
эхэлсний 40 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг хамгийн олон хүн үзэж сонирхсон байна. Уг үзэсгэлэнг хоёр сар орчмын
хугацаанд 2.3 сая хүн үзжээ.
Үндэсний музей нь 2018 оноос эхлэн цаасан тасалбараар үйлчлэхээ зогсоож, биеийн
байцаалтаар нэвтрэх боломжийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ үйлчлүүлэгчдийн тав
тухтай байдлыг баталгаажуулах зорилгоор аюулгүй байдлын хяналт шалгалтыг
сайжруулсан байна.