Энэтхэгийн шумбагч онгоц Пакистаны усан хилийг давахыг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-06 11:51:51

ИСЛАМАБАД. /Xinhua/. Усан нутаг дэвсгэрт нь нэвтрэхийг оролдсон Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний шумбагч онгоцыг зогсоосон тухай Пакистаны цэргийн хүчний мэдээллийн “ISPR” төвөөс мэдээлэв.


“Энэтхэгийн шумбагч онгоц Пакистаны Арабын тэнгис дэх усан нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдсон боловч Пакистаны тэнгисийн цэргийн хүчин уг шумбагч онгоцны байрлалыг илрүүлж, нутаг дэвсгэр рүүгээ буцахыг шаардсан” гэж “ISPR”-ийн мэдээнд тэмдэглэжээ.


“Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний төлөвлөгөөнд саад учруулсан нь манай тэнгисийн цэргийн хүчний чадварыг харууллаа. Бид усан нутаг дэвсгэрээ цаашид хамгаалах ба манай хүчин ямар ч түрэмгийлэлд хариу өгөх чадвартай” гэж Пакистаны тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид ажиллагаа явуулж байсан тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг чиглэсэн халдлага болсны дараа Пакистан-Энэтхэгийн харилцаа хурцдаж эхэлсэн юм. 

Связанные новости