Судалгаа: Эх хэлэндээ гадаад үг хэллэг хэрэглэх нь сөрөг үр дагавартай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-06 11:42:44

МОСКВА. /ТАСС/. Эх хэлэндээ хар ярианы болон гадаад үг хэллэг хэрэглэх нь хор хөнөөлтэй гэж оросуудын гуравны хоёр нь үзэж байна. Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв энэ талаархи судалгааг явуулжээ.


Хар ярианы болон гадаад үг хэллэг хэрэглэх нь эх хэлээрээ ярихад сөргөөр нөлөөлнө гэж судалгаанд оролцсон оросуудын 68 хувь нь үзэж байна. Харин оролцогчдын 23 хувь нь гадаад үг хэллэг хэрэглэх нь эх хэлийг баяжуулдаг гэж үзжээ.


Түүнчлэн “Эх хэлээ хайрлан хамгаалахын сацуу цэвэр байлгахын төлөө боломжтой бүхий л арга замаар тэмцэх ёстой” гэж оросуудын 68 хувь нь үзжээ.  Харин “Хэл бол хөндлөнгийн оролцоогүйгээр бие даан хөгжих ёстой. Хэл нь нийгмийн бодит нөхцөл байдлыг тусган харуулдаг” гэж санал асуулгад оролцогчдын 27 хувь нь үзсэн байна. 

Связанные новости