АНУ-аас кибер халдлага үйлдсэн 3 сая тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-05 14:55:55

ВАШИНГТОН. /РИА Новости/. ОХУ хэдэн өдрийн өмнө АНУ-аас кибер халдлага үйлдсэн 3 сая тохиолдлыг бүртгэн авсан хэмээн ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.


“Үүний талаар хэн ч мэдэхгүй хэдий ч бодит байдал юм. ОХУ-ын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож байгааг би ярих хэрэгтэй юу?” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн энэ асуудлаар Америкийн төлөөлөгчидтэй ярилцах бодолтой байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.


АНУ-аас кибер хадлага үйлдсэн маш их тохиолдол бүртгэгдсэн тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. 

Связанные новости