К.Гоны шинэ хуульч нар мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-05 13:00:10

ТОКИО. /NHK/. Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны холбогдсон хэргүүдийг цагаатгаж, түүнд итгэх Японы нийгмийн итгэлийг дахин сэргээхийг хүсэж байна гэж К.Гоны шинэ хуулийн багийн мэргэжилтнүүд мэдэгдэв.


Өнгөрсөн сараас эхлэн хуулийн багийг ахалж буй Жүничиро Хиронака энэхүү мэдэгдлийг даваа гарагт хийсэн байна.


К.Гоныг ашиг орлогоо нуун дарагдуулсан, буруу мэдүүлсэн, компанийн санг зүй бусаар ашигласан зэрэг хэрэгт буруутган баривчилсан билээ. Түүнийг анх өнгөрсөн оны 11 дүгээр сард баривчилснаас хойш тэрбээр 100 гаруй хоногийн турш саатуулагдаад байгаа ажээ.


Түүнчлэн К.Гоныг батлан даалтад гаргах хүсэлтийг анх удаа буюу өнгөрсөн пүрэв гарагт түүний хуулийн багийн мэргэжилтнүүд шүүхэд гаргасан байна.

Связанные новости