БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 6-6.5 хувь хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-05 11:35:55

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2019 онд 6-6.5 хувь хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байгаа тухай тус улсын Засгийн газрын тайланд мэдээлэв. Энэ тухай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулганыг угтан мягмар гарагийн өглөө олон нийтэд мэдээлжээ.


БНХАУ энэ онд инфляцийн түвшинг 3 орчим хувьд барьж, хотын бүс нутагт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хот дахь ажилгүйдлийн түвшин 5.5 хувьд хүрэх төлөвтэй байна.


“Дээрх урьдчилсан таамаглалууд нь бодит байдалд тулгуурласан ба хөгжлийн өндөр түвшинг хангах бидний зорилтыг илэрхийлж байгаа. Үүний зэрэгцээ эдгээр үзүүлэлт нь БНХАУ-ын хөгжлийн одоогийн байдлыг хэвээр хадгалж байгаагийн сацуу хөгжин цэцэглэсэн нийгмийг цогцлоох зорилготой нийцнэ” гэж тайланд тэмдэглэжээ. 

Связанные новости