А.Меркель "Niners Chemnitz" багийн тоглолтыг үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-04 15:14:24

БЕРЛИН. /ТАСС/. Германы Канцлер Ангела Меркель өнгөрсөн ням гарагийн орой Саксони муж улсын Хемниц хотод гэнэтийн айлчлал хийжээ. Хемниц хотод тэрбээр сагсан бөмбөгийн “Niners Chemnitz” багийн тоглолтод хүрэлцэн ирсэн байна.


Саксони муж улсын Ерөнхий сайд Михаэль Кречмер болон Хемниц хотын дарга Барбара Лудвиг нар А.Меркелийг дагалдан явжээ. Niners Chemnitz” баг “Ehingen Urspring” багтай учраа таарч, 84:73 харьцаагаар хожсон байна.


Энэ тоглолтын дараа А.Меркель тамирчдад цаашдын тоглолтод нь амжилт хүсэж, багийн бүрэлдэхүүнтэй хамт зургаа татуулжээ.  А.Меркель өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур Хемниц хотод айлчилж, “Niners Chemnitz” багийн тамирчидтай уулзах үеэрээ тэдний тоглолтод дахин хүрэлцэн ирнэ гэдгээ амлаж байжээ. 

Связанные новости