“Amazon” шинэ хүнсний дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /The
Wall Street Journal/. АНУ-ын цахим худалдааны “Amazon” компани хүнсний
шинэ сүлжээ дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөж байгаа тухай “The
Wall Street Journal” сонин мэдээлжээ. Хамгийн эхний сүлжээ дэлгүүр энэ онд үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.
Тус сонинд мэдээлснээр, “Amazon” компани сүлжээ дэлгүүрүүдээ АНУ-ын Сан-Франциско, Сиэтл, Чикаго, Вашингтон зэрэг томоохон хотуудад нээх бөгөөд эхний сүлжээ дэлгүүрээ энэ оны сүүлчээр Лос-Анжелес хотод нээхээр төлөвлөж байгаа аж.
Шинэ сүлжээ дэлгүүрүүд нь хуурамч өнгө, найрлагагүй голдуу байгалийн
гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулдгаараа “Amazon” компанийн “Whole Foods Market” сүлжээ дэлгүүрээс ялгагдах аж.
1994 онд
байгуулагдсан “Amazon” компани нь интернетээр дамжуулан бараа бүтээгдэхүүний
худалдаа эрхлэн явуулдаг дэлхийн хамгийн том компани юм. Эхлээд ном болон пянз
худалдаалдаг байсан тус компани нь аажимдаа дүрс бичлэг, видео тоглоом, ахуйн
цахилгаан бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг болоод зогсохгүй интернетэд заавал
холбогдохгүйгээр төлбөрөө төлж кино татаж авах боломжийг хэрэглэгчиддээ олгосон анхны компани болсон юм.