“Умардын урсгал-2” төслийн талаар санал асуулга явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГерманчуудын 16
хувь нь хий дамжуулах хоолой барихыг эсэргүүцсэн бол 27 хувь нь түдгэлзсэн
санал өгчээ. Санал асуулгад Германы 2058 иргэн оролцсон байна.
“Умардын урсгал
2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах
хоолой барих төсөл юм. “Умардын урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр
байгалийн хий дамжуулах хүчин чадалтай бөгөөд хий дамжуулах хоолойг энэ оны сүүлчээр
барьж дуусгахаар төлөвлөж байна. Хий дамжуулах хоолой барихыг Герман, Финланд,
Швед улс зөвшөөрсөн юм.