БНАСАУ-ын асуудалд АНУ, Япон хоёр нэгдмэл байр суурьтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-28 12:49:28

ТОКИО. /NHK/. БНАСАУ-ын асуудлаар Япон болон АНУ нэгдмэл байр суурьтай байх болно гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгджээ. 


АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болж буй Ханой хотод байгаа АНУ-ын төлөөлөгчидтэй Японы албаны хүмүүс хамтран ажиллана гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Мөн тэрбээр, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулаагүй тохиолдолд БНАСАУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахгүй.  Бид АНУ-тай ижил байр суурьтай байгаа” хэмээн мэдэгджээ. 


Связанные новости