Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /РИА
Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын
удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод эхэлсэн тухай “Риа
Новости” агентлаг мэдээлэв.
Яриа хэлэлцээ “Sofitel Legend Metropole” зочид буудалд болж байгаа бөгөөд
энэхүү арга хэмжээг олон улсын хэвлэлийн төв шууд дамжуулан явуулж байна.
Хоёр улсын удирдагчид 20 минут үргэлжлэх ганцаарчилсан уулзалт хийх тухай өмнө нь Цагаан ордон мэдэгдсэн юм.
“Хоёр дахь дээд хэмжээний уулзалт маш амжилттай болно гэдэгт би итгэлтэй
байна. Ким Жөн Ун бол агуу удирдагч”
хэмээн Ерөнхийлөгч Д.Трамп уулзалтын өмнө мэдэгдсэн байна.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун уулзалтын өмнө мэдэгдэхдээ “БНАСАУ
болон АНУ хоёр улс хоорондын үл итгэлцэл, асуудлуудыг хамтын хүчин
чармайлтаар даван туулна. Энэ дээд хэмжээний уулзалт бодит үр дүнд хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.