БНХАУ-ын генерал асанд бүх насаар нь хорих ял ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-21 14:25:19

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн генерал асан Фан Фэнхуйд бүх насаар нь хорих ял ногдуулсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Тэрбээр авлигын гэмт хэрэгт холбогдсон байна.


БНХАУ-ын Цэргийн шүүх 67 настай Фан Фэнхуйг авлига авсан, өгсөн хэрэгт гэм буруутайг тогтоосон бөгөөд тэрбээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө эзэмшиж байжээ.


2017 онд болсон БНХАУ-АНУ-ын удирдагчдын анхны уулзалтын үеэр Фан Фэнхуй нь Си Жиньпинийг дагалдан явж байсан аж. Си Жиньпиний өрнүүлж буй авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийн хүрээнд БНХАУ-ын олон тооны өндөр албан тушаалтан ял сонсоод байгаа юм.


Фан Фэнхуйн хууль бусаар олсон орлого болон эд хөрөнгийг төрийн өмчид хураан авах ажээ

Связанные новости