Зочид буудалд гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Мягмар гарагт Энэтхэгийн
нийслэл Шинэ Дели хотын Кароль Багх дүүрэг дэх зочид буудалд гал түймэр гарсны
улмаас 17 энгийн иргэн амиа алдсаны дунд нэг хүүхэд, гурван эмэгтэй байсан
тухай холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв.
“Зочид буудалд гал түймэр дэгдсэний улмаас барилга хэдхэн минутын дотор тэр
чигээрээ утаанд бүрхэгдсэн нь иргэдийн зугтан гарах боломжийг хязгаарласан байж магадгүй” гэж
ослын газарт байсан хүмүүс хэлжээ.
Амиа алдсан хүмүүсийн тоо 17 хүрсэн тухай Шинэ Дели хотын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтан Атуль Гарг албан ёсоор мэдээлсэн байна. Түүнчлэн уг гал түймрийг унтраах
ажиллагаа дөрвөн цаг орчим үргэлжилж, 100 гаруй гал сөнөөгч оролцсон байна.
“Амиа алдагсдын олонхи нь түлэгдэж бус утаанд хордсоны улмаас нас барсан
байсан. Тэдний хоёрыг коридороос, үлдсэн 15 хүнийг гал түймэрт өртөөгүй
өрөөнүүдийн гаднаас олсон бөгөөд осол гарах үеэр тэдний дийлэнх нь унтаж байсан”
гэж А.Гарг нэмж хэлжээ.