Венесуэлд инфляцийн түвшин 2.68 сая хувьд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГКАРАКАС. /NHK/.
Өнгөрсөн сард Венесуэлийн инфляцийн
түвшин 2.7 сая орчим хувьд хүрсэн тухай тус улсын Үндэсний ассамблейгээс
мэдээлэв.
Энэхүү өсөлт нь Венесуэлд
хоол хүнс болон эм тарианы хомсдол нүүрлэж, улс төрийн хүчний маргаан өрнөх болсонтой холбоотой байна. Түүнчлэн АНУ-аас тус улсын эсрэг эдийн засгийн
хориг арга хэмжээ авсан хийгээд Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргаа Өрнөдийн
орнуудаас хүмүүнлэгийн тусламж хүлээн авахаас татгалзаж буй нь мөн ихээхэн нөлөө
үзүүлжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар,
инфляцийн түвшин өсөх нь илүү олон хүн улс орноо орхин явах шалтгаан болж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн тоо энэ оны эцэс гэхэд 5 саяд хүрэх төлөвтэй байгаа
ажээ.
"2019 оны эцсээр тус улсад инфляцийн түвшин 10 сая
хувьд хүрч магадгүй" гэж