“Renesas” компани ажилтнуудаа цомхотгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /NHK/.
Японы чипийн зах зээл хумигдаж буйтай
холбоотойгоор тус улсын чип үйлдвэрлэгч томоохон компани “Renesas” ажилтнуудаа цомхотгохоор төлөвлөж, энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн
холбоотой яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.
Энэ оны зургадугаар
сарын эцэс гэхэд 1000 ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж буй нь нийт
ажилтнуудын тавны нэгтэй тэнцэх юм. Хэрэв Хөдөлмөр эрхлэлтийн холбоо зөвшөөрсөн
хариу өгвөл “Renesas” компани сайн дураараа ажлаа орхих хөтөлбөрийг
эхлүүлэх аж.
Компанийн удирдах
зөвлөлийн мэдээлснээр, автомашин
үйлдвэрлэгчид зэрэг томоохон хэрэглэгчид гадаадын орнуудад үйл ажиллагаагаа явуулах
нь нэмэгдсэний улмаас дотоодын зах зээлийн эрэлт буурах болсон байна.