Беларусь, Монгол шүүхийн салбарт хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-15 13:56:37

МИНСК. /BelTA/. Беларусь, Монголын шинжээчид Улаанбаатар хотноо уулзаж, хууль эрх зүйн асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын баримт бичгийн төслийг хэлэлцлээ гэж Беларусийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Талууд ажлын туршлага солилцож, эрүүгийн, иргэний болон эдийн засгийн гэмт хэрэгт хууль, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай улс хоорондын хэлэлцээрийн төслийг бэлтгэхээр тохиролцсон байна. Мөн Беларусь болон Монголын Хууль зүйн яамд хооронд санамж бичиг байгуулжээ.

Беларусийн Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Алексей Алешин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт айлчилжээ. Беларусийн Мөрдөн байцаах хороо болон Монгол дахь Беларусийн Элчин сайдын яамны төлөөлөгчид шинжээчдийн уг хуралд оролцсон байна.

Д.Нямтулга

 

Связанные новости