“Facebook” хэрэглэгчдийн тоо өссөөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-31 13:45:00

ВАШИНГТОН. /BBC/. 2018 онд Facebook” нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн аюулгүй байдлын талаархи олон тооны дуулиан, шүүмжлэл гарснаас үл хамааран тус сүлжээг хэрэглэгчдийн тоо өссөөр байна.


Facebook” хаяг руугаа сард хамгийн багадаа нэг удаа нэвтэрдэг хүмүүсийн тоо өнгөрсөн онд 9 хувиар өсөж, 2.32 тэрбумд хүрсэн ажээ.  


2018 онд “Facebook” компанийн талаар олон сөрөг мэдээлэл гарсан хэдий ч тус компанийн жилийн орлого 30 гаруй хувиар өсжээ. Түүнчлэн тус нийгмийн сүлжээг хэрэглэхээс татгалзахыг уриалсан кампанит ажил өнгөрсөн онд ихээхэн өрнөснөөс үл хамааран компанийн орлого өссөн байна.


Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хэлснээр, нийгмийн томоохон асуудлуудад анхаарал хандуулахын тулд компанийнхаа үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт оруулсан аж. Тус компанийн 2018 оны ашгийн хэмжээ 22.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 39 хувиар өсжээ.


Хэрэглэгчдийн өсөлтийг улсаар авч үзвэл, Энэтхэг, Индонез, Филиппин зэрэг улсын хэрэглэгчдийн тоо ихээхэн нэмэгдсэн бол АНУ, Канадад өсөлт сул байгаа нь ажиглагдсан байна. 

Связанные новости