“Сайхан Венесуэл” хөтөлбөрт 1 тэрбум евро олгохоо мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГКАРАКАС. /ТАСС/.
Хотуудыг тохижуулахад 1 тэрбум евро олгох тухайгаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер”
хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Венесуэлийн хүн ам илүү шигүү суурьшсан 62 хотыг Латин Америкийн хамгийн
үзэсгэлэнтэй, орчин үеийн хот болгох зорилгоор 1 тэрбум еврогийн хөрөнгө
оруулалттай “Сайхан Венесуэл-Хамтдаа байхад бүх зүйл боломжтой” хөтөлбөрийг
эхлүүлсэн” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эдийн засгийг
тогтворжуулах, ядууралтай тэмцэхэд чиглэгдсэн “Улс орон” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг
танилцуулах тухайгаа пүрэв гарагт мэдэгджээ.