“Boeing” компанийн жилийн орлого 100 тэрбум ам.доллар давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Xinhua/. Өнгөрсөн онд АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн жилийн орлогын хэмжээ анх удаа 100 тэрбум ам.доллар давсан тухай тус компанийн лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.
Мөн 2018 оны
дөрөвдүгээр улирлын орлогын хэмжээ ажиглагчдын урьдчилсан таамаглалыг давж,
28.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2017 онд тус компанийн жилийн орлого 94
тэрбум ам.долларт хүрч байсан юм.
Өнгөрсөн онд “Boeing” компанийн нийт цэвэр ашгийн хэмжээ 10.5
тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 24 хувиар
өсжээ.
Түүнчлэн 2019 онд
компанийн орлого 109.5-111.5 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн мэргэжилтнүүд
таамаглаж байна.