ӨНӨӨДӨР: "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 31-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт ХНХЯ-нд "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны
төлөв" судалгааг танилцуулна. Утас: 91915340
09.30 цагт “Blue Sky” зочид буудалд Европын холбооны “GPS Plus
хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлсэн төслийн
тайлангийн хурал болно. Утас: 99023120, 99052154
09.30 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Төвлөрсөн ариутгалын
тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлт болно. Утас: 9008-2028
09.30 цагт ХХААХҮЯ-нд "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг
дэмжих" үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт болно.
10.00 цагт ХХААХҮЯ-ны гадна талбайд найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт УАЗ-220695-520 маркийн автомашин хүлээлгэн өгнө.
10.00 цагт Хангарди ордонд "Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг цахилгааны хөнгөлөлтөнд хамруулах тухай" гурван талт уулзалт болно.
10.30 цагт Гандантэгчэнлин хийдийн Их гэрт тэргүүн их хамба лам,
гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар
шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Утас: 360066, 88048481, 88061991
10.30 цагт ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл
хийнэ. Утас: 262752, 80050100
11.00 цагт УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай"
хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д эрлийз адууг Монгол морьдын уралдаанд оролцуулахыг эсэргүүцэж уяач нар мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Хүний эрхийн форумаас "Иргэний нийгмийн өдөр"-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Новотел” зочид буудалд “Баримт мэдээлэл болон Тинк
танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг болно.
11.40 цагт Богд хааны ордон музейд Монгол улсын хаан VIII Богд
Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно. Утас: 88016871, 99089487, 88136969
12.00 цагт МУИС-ийн Номын санд "Дижитал профессор" цахим сургалтын төвийн нээлт болно. Утас: 99002019
12.00 цагт Баянзүрх дүүргийн 8,16-р хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 70 айлын орон сууцны нээлт болно. Утас: 88001672
13.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдэд шагнал гардуулна. Утас: 325044
14.00 цагт ШУА-ийн байранд тус академийн Их чуулган болно. 98119897