Палестинчуудад тусламж үзүүлэхэд 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-30 16:14:32

ЖЕНЕВ. /ТАСС/. НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын Ерөнхий комиссар Пьер Кренбюль энэ онд палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 1.2 тэрбум ам.доллар олгохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


"Баруун эрэг түүний дотор Зүүн Иерусалим, Газын зурвас, Иордан, Ливан болон Сирийн бүс  нутаг дахь Палестины 5,4 сая дүрвэгсдэд тусламж үзүүлэхтэй холбоотойгоор энэ онд 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Энэ мөнгө нь ажиллагааг өнгөрсөн оныхтой ижил түвшинд байлгах боломжийг олгох юм” хэмээн тэрбээр хэлжээ.  


Боловсрол, эрүүл мэндийн салбар, нийгмийн хэрэгцээнд зориулсан тусламжид 750 сая ам.доллар, Газын зурвас болон Баруун эрэг түүний дотор Зүүн Иерусалимд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд 138 сая ам.доллар, Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 277 сая ам.доллар тус бүр шаардлагатай байгаа аж. 

Связанные новости