Д.Трамп Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайдыг хүлээн авч уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-29 11:02:01

ВАШИНГТОН. /ТАСС/. Худалдааны асуудлаар хоёр талт яриа хэлэлцээ хийхээр энэ долоо хоногт Вашингтон хотыг зорьж буй Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ-г АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч уулзах бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.


“Эдгээр уулзалтаас бид мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрнэ гэж би үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


АНУ, Хятадын худалдааны ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-31-нд Вашингтонд болох юм. Америкийн талаас тус уулзалтад  АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Худалдааны сайд Уилбур Росс, Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу болон Үндэсний худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Питер Наварро нар оролцох аж. 

Связанные новости