ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг дэмжиж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Nikkei/. Япон
улсад нутаг дэвсгэрийг шилжүүлэн өгөхгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах эсвэл Курилын арлуудын зарим хэсгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд гэрээг байгуулахыг дэмжиж
буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг “Nikkei” сонины явуулсан олон нийтийн санал асуулгын дүн
харуулжээ.
ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулсан тохиолдолд нутаг дэвсгэрийг шилжүүлэн өгнө
гэж найдахгүй байгаагаа санал асуулгад оролцогчдын 10 хувь нь мэдэгджээ. Энэ нь
өнгөрсөн сард явуулсан санал асуулгын дүнд гарсан үзүүлэлтээс 3 хувиар илүү
байсан аж. Харин Шикотан арал хийгээд тус арлын зэргэлдээх нуруудыг шилжүүлэн
өгөх нь хангалттай гэж 11 хувь нь үзсэн байна.
Үүний зэрэгцээ Шикотан арлыг шилжүүлэн өгөх нь асуудлыг шийдвэрлэх эхний
алхам бөгөөд Кунашир болон Итуруп хэмээх томоохон арлуудын хувь заяаг шийдвэрлэх
асуудлыг хожим нь хэлэлцэх хэрэгтэй гэж санал асуулгад оролцогчдын 41 хувь нь
үзжээ. Энэ нь өнгөрсөн 11 дүгээр сард гарсан үзүүлэлтээс 5 хувь буурсан
үзүүлэлт аж. Харин Курилын арлуудын бүх хэсгийг Оросоос авахыг хүссэн хүмүүсийн
тоо өмнөх үзүүлэлтээс 6 хувиар буурч, 27 хувьд хүрчээ.
Түүнчлэн Курилын арлуудын өмнөд хэсгүүдийн талаархи асуудлыг шийдвэрлэхээс
өмнө ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг Япончуудын 42 хувь нь дэмжсэн бол 46 хувь
нь эсэргүүцсэн байна. Тийнхүү Оросоос ямар
нэгэн нутаг дэвсгэр шаардахгүйгээр эсвэл Шикотан хийгээд Япончуудын
Хабомай гэж нэрлэдэг одоо хүн оршин суудаггүй арлуудыг шилжүүлэн өгөхөд хангалттай гэж үзэж буй хүмүүсийн
тоо нэмэгдэж байна гэж “Nikkei” сонин тэмдэглэжээ.