Венесуэлд жагсаал цуглааны үеэр 791 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТАСС/. Венесуэлд энэ сарын 21-нээс хойш үргэлжилж буй жагсаал
цуглааны үеэр нийт 791 хүн баривчлагдан саатуулагджээ. Энэ тухай “Венесуэлийн
эрүүгийн форум” хүний эрхийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал Альфредо
Ромеро “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал цуглаан Венесуэлд өрнөж байгаа билээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд АНУ хийгээд өөр хэд хэдэн улс орон түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.
Харин Н.Мадуро энэ үйл явдлыг төрийн эргэлт хийх
ородлого гэж үзэн АНУ-тай дипломат харилцаагаа таслах тухайгаа
мэдэгдсэн юм.