Японд их хэмжээний цас орох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-01-25 12:21:29

ТОКИО. /NHK/. Ирэх амралтын өдрүүдэд Японы зүүн болон баруун нутгуудаар их хэмжээний цас орох төлөвтэй байна гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлэв.


Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, Японы тэнгисийн ойролцоох нутгууд, ялангуяа Номхон далайн эрэг орчмын уулархаг нутгуудаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа ажээ.


Цаг уурын мэргэжилтнүүд ард иргэдийг дасгал хөдөлгөөн хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Пүрэв гарагт Японы хойд нутагт дэгдсэн шуурганы улмаас Хоккайдо арлын ойролцоо агаар болон нийтийн тээврийн үйлчилгээ тасалдахад хүрсэн байна.


Хоккайдо арал дээр ирэх 24 цагийн дотор унах хур тунадасны хэмжээ 30 сантиметр давж магадгүй байгаа тухай цаг уурын мэргэжилтнүүд мөн мэдээлжээ. 

Связанные новости