Сири улс Тель-Авивын нисэх онгоцны буудалд цохилт өгнө гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-23 14:49:34

НҮБ. /АР/. Сири улс Тель-Авивын нисэх онгоцны буудалд цохилт өгч чадна гэж тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Башар аль-Жаафари мэдэгдэв.


Израилийн Батлан хамгаалах арми Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд цохилт өгсний дараа манай оронд өөрийгөө хамгаалах болон Тель-Авивын нисэх онгоцны буудалд цохилт өгөх эрх бий гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Ийм алхмаас гадна тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн арга хэмжээг авч болох хариу арга хэмжээний хувиар нэрлэжээ.


Израилийн Агаарын цэргийн хүчин энэ сарын 21-нд шилжих шөнө Сирийн нутаг дэвсгэрт гурван удаа пуужингийн цохилт өгсөн байна. Цохилтын бай нь Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэр дэх Ираны зэвсгийн агуулахууд болон цэргийн бусад объектууд, мөн Сирийн армийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор байжээ. Пуужингийн цохилтын улмаас Сирийн дөрвөн цэрэг амиа алдаж, зургаан хүн шархадаж, нисэх онгоцны буудлын дэд бүтэц сүйдсэн байна.


Израиль улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Сири болон Израиль дайны байдалд байгаа юм.

Связанные новости