Цалингүй ажиллаж буй төрийн албан хаагчдад үнэгүй хоолоор үйлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА./АиФ/. Нэг
сарын нүүр үзээд буй АНУ-ын Засгийн газрын түр зогсолтын улмаас цалингүй
ажиллаж буй болон цалингүй чөлөө авсан төрийн албан хаагчдад үнэгүй өдрийн хоолоор
үйлчлэх зоогийн газар Вашингтон хотын төвд нээгджээ. Төрийн албан хаагчдын гэр
бүлийн гишүүдэд мөн үнэгүй хоолоор үйлчилж байгаа тухай АНУ-ын Дотоод хэргийн
яамны ажилтны мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг иш татан мэдээлсэн байна.
Тус зоогийн газрыг “World Central Kitchen” хүмүүнлэгийн байгууллага энэ сарын 16-нд нээжээ. Зоогийн газар нээгдсэнээс хойш ажлын өдрүүдэд үнэгүй хоолоор үйлчлүүлэх хүмүүсийн урт дараалал үүсдэг аж. Дотоод хэргийн
яамны ажилтны ярьснаар, өнгөрсөн долоо хоногт энэ газар олон хүн ирсэн бөгөөд Виржини,
Мэрилэнд зэрэг хөрш мужуудаас хүртэл хүмүүс ирээд байгаа аж.
АНУ-ын Засгийн
газар үйл ажиллагаагаа өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон.
Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд Мексиктэй залгаа
хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд
чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг
шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрсэн юм.