М.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Japantimes/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Японы Гадаад хэргийн сайд Таро Коно нар ирэх хоёрдугаар сарын дундуур уулзаж, АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэхээр болсон байна.
Даваа гарагийн
өглөө Т.Коно, М.Помпео нар 20 орчим минутын турш утсаар ярьж, АНУ-БНАСАУ-ын
хэлэлцээний талаар санал бодлоо солилцжээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд
хэмжээний хоёр дахь уулзалтыг ирэх сарын эцсээр зохион байгуулахаар болсон тухай
Цагаан ордноос өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн билээ.
АНУ болон Япон улс
нь БНСУ-тай ойр дотно нөхөрсөг харилцаагаа хэвээр хадгалах тухай хоёр орны
төлөөлөгчид хэлэлцжээ. Мөн БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг
зохицуулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна.