Гуравдугаар сарын 14-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.30 цагт БСШУЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх нь" сургалт Улаанбаатар зочид буудалд болно.
10.00 цагт Уул уурхайн яаманд Хийн түлшний холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно.
11.00 цагт Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн маргаанд хууль зүйн стратегийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдсэн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11.00 цагт Эмэгтэйчүүд ба хөгжил чуулган Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
12.00 цагт Монгол цэргийн музейд "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн нээнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсоны горыг 4 настай хүү амь насаараа амссан талаар Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
"Үндэсний мэдээллийн төв"-д
11.00 цагт Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах аян зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ