Өнгөрсөн онд Сирид 7000 орчим энгийн иргэн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-16 12:31:28

ДАМАСК. /Anadolu/. 2018 онд Башар аль-Асадын Засгийн газрын хүчин 4162 энгийн иргэний аминд хүрсний дунд 713 хүүхэд, 562 эмэгтэй байсан гэж Лондонд төвтэй Сири дэх Хүний эрхийг хамгаалах байгууллагын /SNHR/ тайланд мэдээлэв.


Мөн ОХУ-ын цэргийн хүчин 467 иргэн, АНУ тэргүүтэй олон улсын эвсэл 417 хүний аминд хүрсэн гэж тайланд онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ террорист “Лалын улс” бүлэглэлийн үйлдсэн халдагуудын улмаас 446 иргэн, Курдистаны Ажилчны намыг дэмжигч террорист бүлэглэлийн /PKK/ үйлдсэн халдлагын улмаас 80 иргэн амиа алдсан байна.


Өнгөрсөн онд Сирид хэвлэл мэдээллийн 28 ажилтан амиа алдаж, 28 хүн шархадсан бол 31 хүн баривчлагдах эсвэл барьцаалагдсан байна. Мөн эмнэлэг, иргэний хамгаалалт болон Улаан загалмайн нийгэмлэгийн 91 ажилтан амь үрэгдэж, ийм байгууллагуудын 198 байр халдлагад өртсөн байна. Мөн тус онд 976 энгийн иргэн харгислалын золиос болсон гэж тайлан мэдээнд тэмдэглэжээ. 

Связанные новости