Лима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /Риа Новости/. Эрх баригчдын зүгээс ажилтнуудын аюулгүй байдлыг хангах
хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа Лима хот дахь Венесуэлийн Элчин
сайдын яам мэдэгджээ. Энэ тухай дипломат төлөөлөгчийн газар “Твиттер”
хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро албан тушаалдаа албан ёсоор орсон
өдөр буюу энэ сарын 10-нд Лима хот дахь Венесуэлийн Элчин сайдын яамны байранд
халдлага болсон тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса өмнө нь мэдэгдсэн.
“Олон улсын конвенцийн хүрээнд зохих аюулгүй байдлын баталгаа олгох хүртэл Боливарын
Бүгд Найрамдах Венесуэл улсын Элчин сайдын яам консулын үйлчилгээгээ түр
зогсооно” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.
Николас Мадурогийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Перугийн
удирдлага зөвлөлдөх уулзалт хийх зорилгоор элчин сайдын хэргийг түр хамаарагчаа
эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан бөгөөд Мадуро болон түүний засаг
захиргааны 100 албан тушаалтныг Перуд нэвтрэхийг хориглож байгаагаа мэдэгдсэн
байна. Түүнчлэн Венесуэлийн санхүүгийн байгууллагуудтай харилцахыг Перугийн
банкуудад хоригложээ.