Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-15 16:49:15

ХОНКОНГ. /АР/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан Дональд Цанг албан тушаалын гэмт хэргээр 12 сар хоригдсоныхоо дараа мягмар гарагийн өглөө суллагдсан байна. Энэ тухай радио телевизийн RTHK компани мэдээлжээ.


Эрүүл мэндийн байдал муудсан гэх хүсэлт гаргасны дагуу өдгөө 74 настай улстөрчийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шоронгоос эмнэлэгт шилжүүлсэн байна. Тэрбээр эмнэлгээс гарахдаа, “шударга нэр төрөө цэвэрлэх”-ийн тулд хэргийг дахин хянуулах итгэл найдвараа гээхгүй гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 14-нд хянан хэлэлцэх аж.


Цанг Хонконгийн засаг захиргааг 2005-2012 оны хооронд тэргүүлж байсан юм. Тэрбээр Хонкогт авлигын хэргээр ял шийтгүүлсэн хамгийн өндөр албан тушаалын түшмэл болжээ.

Связанные новости