БНХАУ-д зорчихдоо өндөр түвшний анхаарал болгоомжтой байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-15 12:02:33

ОТТАВА. /ТАСС/. Канадын Гадаад хэргийн яам иргэдийнхээ Хятад улсад зорчих эрсдэлийн үнэлгээний хэмжүүрт өөрчлөлт оруулжээ. Яамны цахим хуудаст мэдээлснээр, энэхүү үзүүлэлтийг аюулгүй байдлын хэвийн түвшнээс эрсдэлийн өндөр түвшин рүү шилжүүлсэн байна.


Хятад улсад аюулгүй байдалтай холбоотой тодорхой асуудлууд байгаа учир өндөр зэрэглэлийн анхаарал болгоомжтой байхыг Канадын Гадаад хэргийн яам ард иргэддээ зөвлөжээ.


Түүнчлэн Хятад улсад зорчих эсэх нь Канадын иргэдийн шийдвэр, тэдний сонголт байх бөгөөд аюулгүй байдлынхаа төлөө тэд өөрсдөө хариуцлага үүрэх ёстойг тус яам онцлон тэмдэглэсэн байна.  


Канадад “аюулгүй байдлын хэвийн түвшин”, “эрсдэлийн өндөр түвшин”, “ач холбогдол багатай аяллаас зайлсхийх”, “аялахаас зайлсхийх” гэсэн хилийн чанадад зорчих эрсдэлийн үнэлгээний 4 хэмжүүр байдаг аж.


Мансууруулах бодисын наймааны хэргээр Хятад улсад баривчлагдсан саатуулагдсан Канадын иргэн Ллойд Шелленбергт Хятадын Шүүх цаазын ял оноосон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Түүнчлэн шүүх түүний бүх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан. Л.Шелленберг 222 килограм метамфетамин бодисыг хууль бусаар хил давуулахаар төлөвлөж байсан гэх хэргээр буруутгагдсан юм. 

Связанные новости