Арменийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Н.Пашинянд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-15 11:02:06

МОСКВА./АиФ/. Арменийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд нь Никол Пашинянд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев баяр хүргэжээ.


"Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм болно. Ингэснээр цаашдын төсөл, санаачлагуудыг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ" гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.


Никол Пашинян Арменийн Ерөнхий сайдын албан тушаалд өнгөрсөн даваа гарагт томилогджээ. Өмнө нь түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн цахилгаан илгээсэн байна. Баяр хүргэсэн цахилгаандаа тэрбээр үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

 

Связанные новости