Хятадад хутгатай этгээд олон хүнийг гэмтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-15 10:35:55

Фужоу. /China News/. Хятадад хутгатай этгээд гудамжаар явж байсан хүмүүс рүү халдсан тухай China News” агентлаг мэдээлсэн байна.


Энэ хэрэг өнгөрсөн даваа гарагт Фужоу хотод орон нутгийн цагаар 21:00 цагт болжээ. Сэжигтэн хүмүүс рүү хутгатай халдсаны улмаас 20 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийн нэг нь эмнэлэгт нас барсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.   


Сэжигтэн этгээд 48 настай бөгөөд цагдаа нарын үзэж байгаагаар тэрбээр жижиг сажиг маргааны улмаас хүмүүс рүү халдсан байна. 

Связанные новости