Өнгөрсөн онд 7000 гаруй төрийн албан хаагч сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-15 21:56:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах “Төрийн албан хаагчдын сургалт-хөгжил” аймгийн хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2017 оны а/525 дугаар захирамжаар батлан хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын нэгдсэн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Эдгээр шийдвэрийн хүрээнд төрийн албан хаагчдыг шинжлэх ухаан, технологийн менежментэд тулгуурлан мэргэшүүлэх зорилгоор сургалтуудад хамруулж байгаа юм. Тухайлбал, аймгийн хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор нийт 4928 төрийн албан хаагчийг сургалтад хамруулан 20.4 сая төгрөг, 2018 онд давхардсан тоогоор 7091 нийт төрийн албан хаагчдыг улс, аймаг, бүс, орон нутгийн сургалтад хамруулан 32.7 сая төгрөг тус тус зарцуулжээ.

“Төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн менежмент олгоход түлхүү анхаарна” хэмээн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.

Связанные новости