ӨВӨРХАНГАЙ: Зургаан настай 2539 сурагч анхны хичээлээ заалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-01 16:20:41

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.  Шинэ хичээлийн жил эхэлж, 26 мянга гаруй сурагч сургуулийнхаа алтан босгоор алхан орлоо. Тэдгээрээс 2539 зургаан настан анхны “А” үсгээ заалгаж байгаа юм.


Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 33 сургууль, төр, хувийн хэвшлийн 50 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгт шинээр 1599 хүүхэд элсэн орж, нийт 7336 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Үүнээс онцгойлоход, түүхт 100 жилийн ой нь тохиож буй, Алтангадас одонт, ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 85 бүлэгт 2183 сурагчаа хүлээн авлаа. Тэдний 392 нь зургаан настан байна.


Тус сургууль өнгөрсөн хичээлийн жилд аймгийн төрөлжсөн олимпиадад 54 төрлөөр оролцож, 24 сурагч эхний гурван байрт шалгарснаар аймагтаа хоёрт эрэмбэлэгдсэн юм. Мөн элсэлтийн шалгалтад гурван сурагч 800 оноо авч, үндэсний бичгийн төрлөөр зарласан улсын уралдаанд дэд, гутгаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.

 




 

 

Связанные новости