ОХУ-д ахуйн хий дахин дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-14 18:06:15

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ростов мужийн Шахты хотын байранд ахуйн хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, тус байрны 8 болон 9 дүгээр давхрын дөрвөн орон сууц сүйдсэн байна.


Тэнд нийт 16 хүн байснаас хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.  


“71 тоотод 3 хүн байсан бөгөөд бид хоёр хүнийг аварсан. 67 тоотод байсан 5 хүнийг бүгдийг нь аварсан. 72 болон 68  дугаар тоотод байсан нийт 4 хүн хэрхсэнийг тодруулж байна” гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ. 


Дэлбэрэлт болсон байрнаас 140 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 


ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас 39 хүн амиа алдсан харамсалтай хэрэг өмнө нь гарсан билээ. Энэ осол өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд болсон юм.  

Связанные новости