Хацү башёгийн эхний өдөр Их аварга Кисеносато Митакүэмид уналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё Токио хотноо өнөөдөр /2019.01.13/ эхэлж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Комосүби Миёогирюүг, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн нэгээс барилдаж буй Точиоозаныг тус тус давж шинэ оны эхний башёг амжилттай эхлүүллээ.
Харин Хацү башёгийн эхний өдөр 72 дахь Их аварга Кисэносато Комосүби Митакэүмид уналаа. Энэ башёд хэрхэн барилдахаас зодог тайлах эсэх нь шийдэгдэх тун хариуцлагатай барилдааны гарааг тэрбээр ийнхүү тааруухан эхлүүлж байна. Мөн энэ өдөр Такаясү, Гоэйдо, Точиношин /Гүрж/ нарын гурван озэки бүгд өрсөлдөгчдөө уналаа.
Тамаваши
Б.Мөнх-Оргил Сэкивакэ
Такакейшёотой хүч үзэж тамаваши
давлаа. Мөн энэ өдөр Ичиножёо А.Ичинноров, Такаясүг давж энэ башёг даваагаар эхлүүлсэн бол
Чёошёома Г.Мөнхсайхан өрсөлдөгчдөө
уналаа.
Дашрамд дуулгахад, Жюүрёо зиндаанд дайшёохо Р.Шижирбаяр, азүмарюү С.Тодбилэг, миторюү Б.Төрболд, араваши Э.Дөлгөөн, кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдаж байгаа юм. Шинэ оны эхний хацү башёд нийтдээ 24 монгол сумоч барилдаж байна.