Ираны хийг нийлүүлэх боломжийг Армени улс хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-08 13:30:52

ЕРЕВАН. /ТАСС/. Манай улс Ираны хийг нийлүүлэх боломжийг хэлэлцсээр байгаа гэж Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашинян сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгджээ.


“Ираны хийг нийлүүлэх асуудлыг бид байнга хэлэлцэх болно. Тодорхой, үр ашигтай шийдвэр гарах хүртэл бид энэ асуудлыг хэлэлцсээр байх болно. Түүнчлэн албаны хүмүүс Оростой хийн үнийн талаар яриа хэлэлцээ хийсээр байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.


1 дүгээр сарын 1-нээс Арменид зориулж хийн үнийг эргэн харах тухайгаа “Газпром” компанийн хэвлэлийн алба өмнө нь мэдэгдсэн байна. 1000 шоо метр хийн үнэ 165 ам.доллар байгаа бөгөөд Арменийн тал өмнө нь 150 ам.долларыг төлж байсан аж. 

Связанные новости