Канадын хоёр иргэнийг суллахыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-08 10:54:23

ОТТАВА. /ТАСС/. Канадын парламентын гишүүдийн нэр хүндтэй төлөөлөл Хятадын хууль тогтоогчидтой Шанхай хотод хийхээр төлөвлөсөн уулзалтынхаа үеэр Хятад улсад баривчлагдан саатуулагдсан Канадын 2 иргэнийг суллах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Канадын Либераль намын сенатч Жозеф Дэй мэдэгдсэн байна.


“Канадын гүйцэтгэх эрх мэдэл баривчлагдсан иргэдийг даруй суллахыг хүссэн. Шанхай хотод болсон уулзалтын оролцогч талууд мөн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоугийн өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд баривчлагдан саатуулагдсан явдлыг хэлэлцсэн. Хятадын албаны хүмүүс энэ хэрэгт улс төрийн оролцоо байж магадгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч Канадад улс төрчид шүүхэд нөлөөлж чадахгүй гэдгийг би тэдэнд хэлсэн” хэмээн Жозеф Дэй ярьжээ.


Канадын иргэдийг суллах асуудалд ямар нэгэн ахиц гарсан эсэх асуултад тэрбээр хариулт өгөөгүй байна.


Связанные новости