Габонд төрийн эргэлт хийхийг оролдсон цэргүүдийн удирдагчийг баривчлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛИБРЕВИЛЬ. /TASS/. Бүгд Найрамдах Габон Улсад даваа гарагт төрийн эргэлт хийхийг оролдсон цэргүүдийн удирдагчийг баривчилсан тухай Reuters агентлаг тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан уламжлав.
Төрийн эргэлт хийхийг оролдсоныхоо дараа зугтаж амжсан цэргийг баривчилсан гэж Габоны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Бослого гаргасан таван офицерын дөрвийг нь цагдаагийн тусгай албаныхан баривчилсан гэж урьд нь мэдээлсэн байна.
Үндэсний гвардын хувцас өмссөн хэсэг бүлэг цэрэг даваа гарагийн өглөө Либревиль хотод төрийн мэдлийн радиостанцыг эзлэн авсан байна. Тэд “Сэргээн босгох үндэсний зөвлөл” байгуулсан гэж эфирээр мэдэгдээд Габоны Ерөнхийлөгч Али бен Бонго Ондимбагийн эсрэг босохыг ард түмэнд уриалжээ.
Габоны удирдагч Марокко улсад цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Саудын Арабад айлчилж байх үедээ эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд үүнээс хойш улс орондоо очоогүй байгаа аж.