Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-08 07:27:31

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпиний урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж байна. Энэ тухай Коммунист намын Төв хорооны Олон улсын харилцааны газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв. 


БНАСАУ-ын удирдагчийн айлчлал нэгдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ. 


Ким Жөн Ун БНХАУ-д дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ бөгөөд тэрбээр өнгөрсөн онд тус улсад гурван удаа айлчилсан юм. 


Связанные новости