Мексиктэй залгаа хилийн дагуу барих ханыг ган төмрөөр хийнэ гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-07 11:21:51

МОСКВА. /ТАСС/. Хууль бус цагаачдыг АНУ-руу нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй залгаа хилийн дагуу барих ханыг ган материалаар хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.


"АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Ардчилсан намын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хилийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Бид бетонон бус ган хана барина” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудсараа дамжуулан тэмдэглэсэн байна. Ган хана илүү бат бөх байх болно гэж тэрбээр үзэж байгаа аж.


Төсвийн санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрсэн юм.

 

Связанные новости