Кайл Кузма нуруундаа битүү гэмтэл авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-04 18:50:46
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Xinhua/. "Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Кайл Кузма “MRI” буюу Соронзон резонанст томографи дүрслэл оношилгоогоор нуруундаа битүү гэмтэл авсан байна.

 

Тэрбээр лхагва гарагт “Оклахома Сити Тандер” багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр гэмтэж, тоглолтын хагасаас талбайг орхин гарсан юм.

 

Залуу тоглогч Кайл Кузма энэ улиралд нэг тоглолтод 18.3 оноо дундчилж, оноо авалтаараа багтаа хоёрдугаарт бичигдэж байгаа билээ.

Связанные новости