Цэргийн салбарт АНУ-тай хамтран ажиллаж магадгүй гэж Болсонару мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Энэ сарын 1-нд албан тушаалдаа албан ёсоор орсон Бразилын
Ерөнхийлөгч Жаир Болсонару цэргийн салбарт АНУ-тай хэлэлцээр байгуулж магадгүй
байгаа тухайгаа “SBT” телевизэд
ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
"АНУ-г чиглэсэн миний хандлага эдийн засгийн байх төдийгүй цэргийнх байж
болох юм. Бид энэ салбарт хэлэлцээр байгуулж магадгүй" хэмээн тэрбээр хэлжээ.
АНУ-ын цэргийн баазыг Бразилын нутаг дэвсгэрт байрлуулах боломжийн талаар түүнээс асуухад “энэ асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагатай болох эсэхийг хэн
мэдлээ” гэж Болсонару хариулсан байна.